“Нарны цирк”-ийн жүжигчин, Монгол Улсын уран нугараач С.Оюун-Эрдэнэ Гиннесийн дээд амжилт тогтоожээ

2-р сарын 21, 2024 - 09:45
10 сарын өмнө
 0  15
“Нарны цирк”-ийн жүжигчин, Монгол Улсын уран нугараач С.Оюун-Эрдэнэ Гиннесийн дээд амжилт тогтоожээ

Олон улсын “Нарны цирк”-ийн /Cirque du Soleil/ жүжигчин, Монгол Улсын уран нугараач С.Оюун-Эрдэнэ 30 секундийн хугацаанд уран нугаралтын суниалтыг тусгай шалгуурын дагуу хамгийн олон удаа буюу 28 удаа гүйцэтгэснээс 24-ийг тооцож, Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Өмнөх дээд амжилт нь 21 удаа суниасан байдаг аж. Жүжигчин С.Оюун-Эрдэнэ 6 настайгаасаа уран нугаралтаар хичээллэж олон улсын “Нарны цирк”-т 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд түүнтэй хамт тус циркийн акробатчин Люси (Lucie) гар дээрээ хойшоо хамгийн олон үсэрсэн (back handsprings) үзүүлбэрийг гүйцэтгэж Гиннесийн дээд амжилтыг шинэчилсэн байна.

Уран нугараач С.Оюун-Эрдэнэ “Нарны цирк”-ийн 4 шоунд оролцож байсан бөгөөд Лондон хотын алдарт Рояль Алберт Холл театрт 2024 оны нэгдүгээр сарын 11-нээс гуравдугаар сарын 3-нд шинэчилсэн тайзны найруулгатайгаар үзэгчдэд хүрч буй тус циркийн “Alegrнa-In A New Light” шоунд  оролцож байгаа юм. 

Share:
15

like

dislike

love

funny

angry

sad

wow