Г.Бат-Эрдэнэ 50 км зайг гурваас доош цагт туусан анхны тамирчин боллоо

11-р сарын 6, 2023 - 19:23
1 жил өмнө
 0  19
Г.Бат-Эрдэнэ 50 км зайг гурваас доош цагт туусан анхны тамирчин боллоо

Энэтхэг улсад олон улсын хэт холын марафон гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-нд боллоо.

50 км-ын зайд болсон тус тэмцээнд манай улсаас гурван тамирчин хурд сорьсон бөгөөд Г.Бат-Эрдэнэ 2:58.41 цагийн амжилтаар 18 дугаар байр эзэлж, улсын дээд амжилт тогтоолоо. Дээрх зайг 3-аас доош цагт туулсан анхны Монгол тамирчин болж байгаа юм. Мөн Б.Сарангуа 50 км зайг 3:41.44 цагт туулж 18, Б.Долгормаа 3:52.18 цагт туулж, 23 дугаар байрт орлоо. Б.Сарангуа 6 болон 12 цагийн гүйлтийн дээд амжилт эзэмшигч бол Б.Долгормаа 100 км-ын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний багийн мөнгөн медальт тамирчин билээ.

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow