Монгол Улсын 2023 оны "Шилдэг оюутан тамирчин"-аар Батхуягийн Гончигсүрэн, Дамбадоржийн Номинзул нарыг шалгарууллаа
Монголын Оюутны Спортын Холбоо (МОСХ) нь уламжлал ёсоороо 1993 оноос эхлэн жил бүр “Оны шилдэг оюутан тамирчин”-ыг шалгаруулдаг бөгөөд 2023 онд 31 дах удаагаа оны шилдэг оюутан тамирчдаа шалгарууллаа.
Монголын оюутан тамирчид 2023 онд АНУ-ын Лейк Плесид хотноо болсон дэлхийн оюутны өвлийн XXX Универсиад наадам, БНХАУ-ын Чендү хотноо явагдсан дэлхийн оюутны XXXI зуны Универсиад наадам, ОХУ-ын Екатеринбургт болсон олон улсын оюутны спортын фестиваль зэрэг томоохон арга хэмжээнд спортын 17 төрлөөр 200 орчим оюутан тамирчин, төлөөлөгчид оролцуулсан юм.
МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн санал, МОСХ-ны Ерөнхийлөгчийн 2023 оны 02 дугаар сарын 7-ний өдрийн 01 тоот тушаалаар Монгол Улсын 2023 оны “Шилдэг оюутан тамирчин”-аар жүдо бөхийн ҮШБ-ийн тамирчин, Батхуягийн Гончигсүрэн, Дамбадоржийн Номинзул нарыг шалгарууллаа. Эдгээр тамирчид 2023 ондоо доорх спортын амжилт гаргасан юм.