Үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азиас медаль хүртлээ

Казахстан улсын Астана хотод дугуйт цанын Азийн цомын тэмцээн боллоо.Энэ тэмцээнд есөн орны 107 тамирчин өрсөлдсөн байна. Тэмцээнд манай улсаас таван тамирчин оролцжээ. Эрэгтэйчүүдийн 200 метрийн супер спринт уралдаанд Үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн хүрэл медаль хүртсэн байна.
А.Хүслэн өнгөрсөн жилийн дугуйт цанын залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн юм.






