Гэрээсээ явган гараад сураггүй болсон иргэнийг хоёр дахь өдрөө хайж байна

2-р сарын 21, 2024 - 09:20
10 сарын өмнө
 0  22
Гэрээсээ явган гараад сураггүй болсон иргэнийг хоёр дахь өдрөө хайж байна

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн Соёмбот хорооллын ...тоотоос иргэн М/30 настай, эрэгтэй/ 2024.02.15-ны өдрийн 17:00 цагийн орчимд  явганаар гараад сураггүй болжээ. Түүнийг эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 2024.02.20-ны 15:11 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид , сумын Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагчтай хамтран эрэн хайх ажиллагааг 15:49 цагаас эхэлж, Галт сумын төвд байрлах 10 айл, эзэнгүй 18 хашаа, байшин, сумын төвөөс зүүн урд зүгт 4 км-т Галт багийн “Хамрын-Ам” гэдэг газар хүртэл зохион байгуулж, 17:58 цагт зогсоосон байна. Эрэн хайх ажиллагааг өнөөдөр /2024.02.21/-ний 09:00 цагаас дахин эхэлжээ.  

Share:
22

like

dislike

love

funny

angry

sad

wow