Манай улс дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засагтай 20 улсын нэгээр нэрлэгдэж, хоёрдугаар байрт жагслаа
Эдийн засгийн өсөлт хасах хувь руу унасан гурван жилийн тэртээхээс долоон хувийн өсөлтөд хүрсэн үзүүлэлтээр 2023 оныг бид үдсэн. Тэгвэл энэ үзүүлэлтээр манай улс дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засагтай 20 улсын нэгээр нэрлэгдэж, хоёрдугаар байрт жагслаа. Энэ тухай “Блүүмберг” агентлаг мэдээлснийг эшлэв.
Дэлхийн 62 улсаас:
- Энэтхэг Улс 7.2 хувь өсөлт
- Монгол Улс 7.0 хувь өсөлт
- Армен Улс 7.0 хувь өсөлт
- Гүрж Улс 6.2 хувьд өсөлтөд хүрчээ.