НАТО-гийн агаарын баазуудад довтлох нь “хууль ёсны бай” гэж Путин хэлжээ

3-р сарын 29, 2024 - 09:33
9 сарын өмнө
 0  100
НАТО-гийн агаарын баазуудад довтлох нь “хууль ёсны бай” гэж Путин хэлжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Путин бас нэг анхааруулгыг НАТО-гийн гишүүн орнуудад өгсөн байна. Орос улс НАТО-гийн аль нэг гишүүн улсын нутаг дэвсгэрт халдахгүй боловч зөвхөн F-16 сөнөөгч онгоцнууд байрласан агаарын баазуудад нь довтлох тухай тэр ярьжээ. “Бидэнд эдгээр улсуудад халдан довтлох ямар ч түрэмгий санаа байхгүй.


Польш, Балтийн улсууд, цаашлаад Чех руу довтлохоор төлөвлөж байна гэж ярих нь туйлын утгагүй хэрэг. Энэ бол ард иргэдээ дэмий хоосон яриагаар хууран мэхэлж, Украины тусламжийг нэмэгдүүлэх зорилготой зүйл” гэж Путин энэ үеэр ярьсныг Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. Украинд байлдаж буй Оросын зэвсэгт хүчний эсрэг ашиглагдах F-16 сөнөөгч онгоцнуудыг байрлуулсан НАТО-гийн агаарын баазуудад довтлох боломжтой эсэхийг сэтгүүлч асуухад Путин ийм баазуудыг “хууль ёсны бай” гэж үзэхээ мэдэгджээ. Ингэхдээ тэр Өрнөдийн танкууд, хуягт тэрэгнүүд болон бусад байлдааны зэвсэг техникүүдийг өнөөдөр хэрхэн устгаж байгаа шигээ “F-16 сөнөөгч онгоцнуудыг бас устгана” хэмээн сүрдүүлжээ. Одоогоор Украины тал Өрнөдийн холбоотнуудын өгөхөөр амласан F-16 сөнөөгч онгоцнуудыг хүлээж байна.


Хамгийн багадаа 42 ширхэг ийм загварын онгоц Украинд ирэхээр болж, Украины нисгэгчид өнөөдөр Өрнөдийн орнуудад онгоцыг эзэмших сургалтад хамрагдаж байгаа. Сургалт дууссаны дараа онгоцнуудыг Украины агаарын баазуудад илгээх юм. Гэхдээ F-16 онгоцны өндөр шаардлагыг Украины хэдэн бааз хангаж чадах нь тодорхойгүй байна.

Share:
100

like

dislike

love

funny

angry

sad

wow