Робот үйлдвэрийн ажилчин руу халджээ

12-р сарын 27, 2023 - 09:39
12 сарын өмнө
 0  239
Робот үйлдвэрийн ажилчин руу халджээ

Tesla компанийн эзэмшлийн робот Giga Texas үйлдвэр дээр ажиллах үедээ эвдэрч, үйлдвэрийн ажилчин руу халдсан байна. Ажилчны нуруу болон гар хэсгийн арьс нь шалбарч, гэмтсэн гэнэ. Хэрэг гарах үед ойр байсан хоёр ажилчин "робот хамт ажилладаг хүн рүү нь дайрахад ихэд цочирдсон" хэмээн ярьжээ. Энэ робот автомашины хөнгөн цагаан эд ангийг зөөх зориулалттай юм байна.

 11 дүгээр сард Өмнөд Солонгост роботын ажиллагаа доголдсоны улмаас ажилчин амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, туршилтын үеэр техникийн алдаа гарч, робот ажилчин эрийг ногоотой хайрцаг гэж андууран, конвейрын тууз руу шахаж, нүүр болон цээжин хэсгийг нь дарсан байна. Улмаар ажилчныг эмнэлэгт яаралтай хүргэсэн ч тусламж авч чадалгүй нас баржээ. 

Share:
239

like

dislike

love

funny

angry

sad

wow