Хорт хавдрын эсийг 99 хувь устгах шинэ арга олжээ
АНУ-ын эрдэмтэн, судлаачид хорт хавдрын эсийг хэт ягаан туяагаар ойроос шарж, чичирхийлэл үүсгэн молекулын түвшинд 99 хувь устгах шинэ арга олж илрүүлснээ танилцуулсан байна.
Хавдрын эсийн молекулыг хэт ягаан туяагаар шарахад плазмын долгион гэдэг урвал явагддаг, энэ нь эсийн молекулууд нааш, цааш далайн түрлэг шиг олон давтамжтай хурдтай хөдлөхөд хүргэдэг байна. Ингэж молекулууд идэвхтэй хөдөлгөөнд орсноор хавдрын эсийн мембран буюу гадарга нь нурж унаж байгааг илрүүлсэн байна.
Эхний ээлжинд энэ аргыг лабораторид хулгана дээр амжилттай туршсан ч хүн дээр амжилттай эмчилгээ хийхэд хүндрэл үүсэх эрсдэлийг одоогоор тооцоолж байгаа аж