Автобусны үнэ нэмэгдэж, том хүн 1,000, хүүхэд 500 төгрөг болно

1-р сарын 9, 2024 - 16:49
11 сарын өмнө
 0  659
Автобусны үнэ нэмэгдэж, том хүн 1,000, хүүхэд 500 төгрөг  болно

Нийтийн тээврээр зорчих тарифыг шинэчилнэ. Нэг хүн өдөрт нэг л удаа мөнгө төлөөд дөрвөн удаа зорчих тогтолцоотой болно хэмээн Хотын дарга Х.Нямбаатар мэдээлж байв. Уг журмын төслийг өнөөдөр/2024.01.09/ болсон НЗД-ын хуралдаанд танилцуулжээ. Уг зохицуулалтыг тодруулбал автобусны тасалбарыг ₮1,000 болгож, өдөрт дөрвөн удаа зорчих эрхтэй байх нь. Хөнгөлөлттэй зорчдог иргэдийн картыг сард ₮30,000-аар цэнэглэнэ. Харин хүүхэд зорчих тариф ₮500 байх бөгөөд сард 15,000 төгрөгөөр цэнэглэнэ. Дараагийн цэнэглэлтээс өмнө дуусвал иргэд өөрсдөө төлбөрөө төлөх журмын төслийг НИТХ-аар эцэслэн шийдэхээр болжээ.

НИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаан энэ сарын 15-нд болох юм байна.

Share:
659

like

dislike

love

funny

angry

sad

wow