Асашорюү Д.Дагвадоржийг С.Бямбасүрэнгийн аварга цолны ёслолд орохыг зөвшөөрсөнгүй
Хошорюү С.Бямбасүрэнг албан ёсоор мэргэжлийн сүмогийн 74 дэх Ёкозүна болсныг зарлаж, ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулсан. Ийнхүү Монголоос сүмогийн зургаа дахь их аварга төрсөн. Японы Сүмогийн холбоо Асашорюү Д.Дагвадоржийг "Мэйжи сүмд" ирэхийг зөвшөөрөөгүй талаар тус улсын zakzak хэвлэлд мэдээлжээ.
Мэйжи сүмд ёкозүна цол ахиулах ёслол, мөн бөгж гардуулах арга хэмжээ болно. Уг ёслолд авга ах Асашорюү Д.Дагвадорж оролцохоор ирсэн ч сүмогийн холбоо түүнийг оролцуулахыг хүсээгүй бөгөөд гэр бүлийн суудалд суулгахыг зөвшөөрөөгүй байна. Японы хэвлэлүүд үүнийг Асашорюү Д.Дагвадоржийн өмнө нь гаргасан алдаатай холбон тайлбарлаж байгаа аж.