Хиймэл оюуны ачаар хөрөнгөө хамгийн ихээр өсгөсөн жагсаалтыг “Nvidia”-ийн Женсен Хуан болон “Meta Platforms”-ийн Марк Закерберг тэргүүлэв

2-р сарын 16, 2024 - 09:07
10 сарын өмнө
 0  29
Хиймэл оюуны ачаар хөрөнгөө хамгийн ихээр өсгөсөн жагсаалтыг “Nvidia”-ийн Женсен Хуан болон “Meta Platforms”-ийн Марк Закерберг тэргүүлэв

“Bloomberg”-ийн хиймэл оюуны индексээс харвал дэлхийн хамгийн чинээлэг 500 эрхмийн 30 нь ямар нэг хэмжээгээр хиймэл оюунд хөрөнгө оруулалт хийсэн байна. Хөрөнгө оруулалтынхаа ачаар эдгээр эрхмүүд өөрсдийн хөрөнгөө энэ он гарсаар 124 тэрбум ам.доллароор өсгөөд байгаа нь “Bloomberg Billionaires Index”-ийн өсөлтийн 96 хувийг бүрдүүлж байгаа аж.

Хиймэл оюуны ачаар хөрөнгөө хамгийн ихээр нэмэгдүүлсэн бизнес эрхлэгчдийн жагсаалтыг “Nvidia”-ийн Женсен Хуан болон “Meta Platforms”-ийн Марк Закерберг тэргүүлж байна.

Тэднээс гадна “OpenAI” -тай түншлэл байгуулсан “Microsoft”-ийн Стив Боллмер болон “Dell”-ийн Майкл Делл нар ч хиймэл оюуны чиглэлээр хийж буй үйл ажиллагааныхаа ачаар хөрөнгөө өсгөөд авчээ.

Хиймэл оюуны тэсрэлтээс үүсэж буй энэхүү өсөлт хэр тогтвортой байх нь анхаарал татаж байна. Технологийн компаниудын хувьцааны хошуурал “дот ком”-ын хөөсрөлтэй адилхан болж ирж байгааг “Bank of America”-ийн стратегич Майкл Хартнетт анхааруулсан юм.Хуан Женсен - kaldata.com

Share:
29

like

dislike

love

funny

angry

sad

wow