Хаваржилт хүндэрсэн тул орон нутгийн сургууль, цэцэрлэгийн амралтын хуваарьт зохицуулалт хийхийг даалгажээ

2-р сарын 16, 2024 - 08:56
10 сарын өмнө
 0  19
Хаваржилт хүндэрсэн тул орон нутгийн сургууль, цэцэрлэгийн амралтын хуваарьт зохицуулалт хийхийг даалгажээ

Өнөөдрийн байдлаар Засгийн газрын тогтоолын дагуу нийт 17 аймгийн Онцгой комиссоос өвөлжилтийг хохирол багатай даван туулах, хариу арга хэмжээг зохион байгуулахад 4.3 тэрбум төгрөгийг зарцуулж, 23,451 км цасанд боогдсон зам, давааны зорчих хэсгийг чөлөөлөх, 2950 өрхөд 90 тн өвс, 15 тн тэжээл, 3 тн нүүрс хүргэх ажлыг зохион байгуулж, цасан шуурганы улмаас төөрсөн сураггүй болсон, орон нутгийн замд тээврийн хэрэгсэлтэй зорчиж цасанд суусан 196 иргэнийг олж, зудын хариу арга хэмжээг зохион байгуулан ажилласан. Түүнчлэн УОК-ын даргын үүрэг чиглэлийн дагуу 21 аймагт отроор нүүдэллэж буй 4143 иргэнд харьяалал харгалзахгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн.  

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Улсын онцгой комиссын гишүүд, аймаг, нийслэлийн Онцгой комисс, бүх шатны Засаг дарга нарт өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай давах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Мөн Нийт нутгаар их хэмжээний цас орж хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа, улирлын амралтын хуваарьт уян хатан зохицуулалт хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow