Испанийн Ерөнхий сайд эхнэрээ авлигын хэргээр шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор албан үүргээсээ түдгэлзлээ
Испанийн шүүх Ерөнхий сайдын эхнэр Бегонья Гомезыг авлигын хэргээр шалгаж эхэлжээ. Ерөнхий сайд Педро Санчес эхнэрийнхээ нэр төрийг хамгаалж, шүүхийн байгууллагатай хамтран ажиллана гэдгээ мэдэгдээд хэрэг явдал шийдвэрлэгдэх хүртэл үүрэгт ажлаас түдгэлзэж буйгаа мэдэгдлээ.
Авлигын эсрэг тэмцлээр олонд танигдсан хэт баруун үзэлт улстөрч Манос Лимпиас Ерөнхий сайдын эхнэрийн эсрэг шүүхэд гомдол гаргасан юм. Педро Санчесын хувьд хэт барууны үзэлтнүүд төрийг эргүүлэхийг оролдож гүтгэлэг явуулж буйг нотлох баримт байгаа ч албан тушаалдаа үлдэх нь үнэ цэнтэй эсэх талаар тунгаан бодож байна гэв. Улмаар дөрөвдүгээр сарын 29-ний даваа гарагт хийх хэвлэлийн хурал шийдвэрээ танилцуулахаа мэдэгджээ.
Шүүх дөрөвдүгээр сарын 16-нд Ерөнхий сайдын эхнэрийг хууль бус лобби, авлигын хэргийг шалгаж эхэлсэн гэдгээс өөр Бегонья Гомезыг буруутгаж байгаа хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар түүнийг Засгийн газартай хууль бус гэрээ байгуулсан хувийн компаниудтай холбоотой эсэхийг шалгаж байгаа аж.