Тайландын хот сармагчны сүрэг эзлэгдэж, жуулчид дайжив
Тайландын Лопбури хотыг урт сүүлт макака сармагчны сүрэг эзлэн хотын эдийн засагт нь үлэмж хохирол учруулсан тухай Le Courrier International сонинд нийтэлжээ. 3500 орчим макака сармагчин хотод нэвтэрч жуулчдыг татдаг гол сүмийн дэргэд амьдрах боллоо. Амьтдын "түрэмгийлэл"- ээс болж хотод жуулчин, мөргөлчид ирэхээ больж, эдийн засаг нь бүхэлдээ зогсов. Олон тооны худалдааны цэг, мухлагууд дампуурчээ. Сармагчны сүрэг оршин суугчдын гэр оронд ч нэвтрэн, гудамжид иргэд рүү дайрч эд зүйлийг нь булааж байгаа аж.
"Худалдааны талбай түрээслэгчид бараг л сар бүр цоорхой дээврээ засдаг болсон. Дэлгүүрээр үйлчлүүлэгчдийн тоо цөөрч, худалдааны олон цэг хаагдлаа" гэж Лоппури хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Пхонгсаторн Чайчанапханит мэдээлжээ.