НАТО-гийн тэргүүн Украинд айлчиллаа
НАТО-гийн шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рутте өчигдөр Украины нийслэл Киев хотод айлчилж, тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй өчигдөр уулзжээ.
Нидерландын ерөнхий сайд асан Рутте ажлаа хүлээж авсан өдрөө Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Украины тэмцлийг тууштай дэмжихээ мэдэгдэж байв. Энэ үеэр тэр бас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хэн ч ялсан хамтран ажиллаж чадахаа амлажээ. Руттегийн мэдэгдлийн хариуд Зеленский “Украин улсын НАТО-д элсэх үйл явц эргэлт буцалтгүй бөгөөд бид энэ зорилгодоо тууштай хэвээр байна” гэж мэдэгдсэн юм.
Марк Руттег ерөнхий сайдаар ажиллаж байх үед Нидерланд улс нь Европ тив дэх Украины хамгийн идэвхтэй дэмжигчдийн нэг байсан юм.