Тэмбүү өвчний 4206 тохиодол бүртгэгджээ
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /тэмбүү 41.1%/, 3579 /заг хүйтэн 34.9%/, 2437 /трихомониаз 23.8%/ эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.