Илон Маск 2027 он гэхэд анхны их наядтан болох тооцоо гарчээ

9-р сарын 9, 2024 - 09:32
3 сарын өмнө
 0  19
Илон Маск 2027 он гэхэд анхны их наядтан болох тооцоо гарчээ

Алдартнуудын хөрөнгийг тооцоолж гаргадаг н байгууллагаас Тесла компанийн захирал Илон Маскийг 2027 он гэхэд анхны их наядтан болхох магадлалтай гэж тооцоолжээ.

"Informa Connect Academy"-ын судалгаагаар


Тесла, SpaceX, X буюу Твиттер зэрэг компанийн эзэмшдэг Илон Маскийн хөрөнгө жилд дунджаар 110 хувийн өсөж байна. Энэтхэгийн тэргүүн баян, бизнесмен Гаутам Аданигийн хөрөнгө одоогийн өсөлтөөр буюу жилд дунджаар 123 хувиар өсвөл 2028 онд хоёр дахь их наядтан болно гэсэн тооцоо гарчээ. Блүүмбергээс тэрбумтнуудын хөрөнгийн индексийг тооцон гаргахад Илон Маск 251 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлсэн юм.


Тэрбумтнуудын жагсаалтад дээгүүр бичигддэг Louis Vuitton, Christian Dior, Tiffany & Co зэрэг тансаг зэрэглэлийн 75 брэндийг эзэмшдэг LVMH группийн ерөнхийлөгч Бернар Арно болон Мета компанийн захирал Марк Зукерберг нарыг 2030 онд их наядтангуудын эгнээнд нэгдэнэ гэж тооцоолсон байна.

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow