Уэльсийн гүнж Кэйт Миддлтон хорт хавдартай болжээ

3-р сарын 23, 2024 - 10:14
9 сарын өмнө
 0  243
Уэльсийн гүнж Кэйт Миддлтон хорт хавдартай болжээ

Их Британийн хааны гэр бүлийн гишүүн, Уэльсийн гүнж Кэйт Миддлтон хорт хавдартай болж, хими эмчилгээ хийлгэж байгаагаа өчигдөр орой анх удаа нийтэд зарлажээ.

Өнгөрсөн оны Зул сарын баярын өдөр хэвлийн хагалгаанд орохоор эмнэлэгт хэвтсэнээсээ хойш гүнж удаан хугацаанд олны нүдэнд ил гараагүй байсан юм. Түүний эрүүл мэндтэй холбоотой янз бүрийн цуурхал энэ хугацаанд тарж байлаа.

“Миний бие сайн байгаа. Намайг эдгэрэхэд тус болох зүйлсэд анхаарлаа төвлөрүүлснээр би өдөр бүр сайжирч байна” гэж 42 настай Кэйт видео мэдэгдэлдээ өгүүлжээ.

Share:
243

like

dislike

love

funny

angry

sad

wow