Азийн олимпын зөвлөлийн Соёлын байнгын хороог Б.Баттүшиг ахална
Азийн олимпын зөвлөл /АОЗ/-ийн 44 дэх удаагийн Eрөнхий ассамблeй БНЭУ-ын Дeли хотноо 2024 оны есдүгээр сарын 8-ны өдөр болж, тус байгууллагыг 2024-2028 оны циклд удирдах Гүйцэтгэх зөвлөлийн сонгууль боллоо.
Энэ удаагийн ерөнхий ассамблейд АОЗ-ийн гишүүн 45 үндэсний олимпын хороод цахимаар болон танхимаар оролцож, нууц санал хураалтын дүнгээр 44 ҮОХ-ны дэмжлэг авсан Ража Рандхир Сингх АОЗ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдон, тус байгууллагыг ирэх дөрвөн жилд удирдах боллоо. АОЗ-ийн Eрөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр 2021 оноос ажиллаж байсан Ража Рандхир Сингх нь өдгөө 77 настай бөгөөд Олимпын наадамд 5 удаа, Азийн наадамд 4 удаа оролцож байсан тамирчин бөгөөд 2001-2014 онд ОУОХ-ны гишүүн, 2014 оноос Хүндэт гишүүнээр ажиллаж байна.