15 настай охины мумийг олжээ

11-р сарын 7, 2023 - 08:55
1 жил өмнө
 0  124
15 настай охины мумийг олжээ

 15 настай охины мумийг олжээ. Инкийн эзэнт гүрэнд амьдарч байсан бөгөөд 500 жилийн өмнө бурханд өргөл болгон тахил өргөж байсан  гэдгийг судлаачид хэлж байна.


Тэрээр нойрондоо хөлдөж, далайн түвшнээс дээш 6000 гаруй метрийн өндөрт хуурай хүйтэн нөхцөлд хадгалагдан үлдсэн гэж таамаглаж байгаа юм. Аргентины баруун хойд хэсэгт орших Ллуляйяко галт уулын оройноос олдсон тэрээр хамгийн сайн хадгалагдан үлдсэн муми гэж тооцогдож байна.


Энэ мумиг олсон нь  археологийн хувьсгал байсан гэж  дэлхийн эрдэмтэд үзэж байгаа юм. Учир нь түүний биед цус ч байсан, дотор эрхтэн нь ч хэвээр үлдсэн бөгөөд ховорт тооцогдох муми  бөгөөд дахин ийм төрлийн муми олдох магадлал тун бага аж.

500 жил орчим болсон, Эртний Инкуудийн өргөлд өргөгдсөн охины бие мөсөн дотор гайхалтай хэвээр хадгалагдаж байсныг  археологийн малтлагаар олсон нь энэ аж. Охин тухайн үед 14-15 наснаас хэтрээгүй өргөлд өртсөн байх магадлалтай ба охиноос гадна 6 настай охин, 7 настай хүүгийн бие хамт олдсон байдаг. 

ДНК-гийн уламжлалт шинжилгээний багийнхан охины биеэс дээж авч шинжилсэн дүгнэлтэд уушигны бактерын гаралтай үрэвсэл, сүрьеэ төст эмгэгтэй байсныг тогтоосон байна. Энэ нь мумигээс олдсон хамгийн анхны халдварт өвчнийг илрүүлсэн тохиолдол байв. Нью-Йоркийн их сургууль (City University of New York) удирдагч Анжелико Кортэлс (Angelique Corthals) муми төст Мэйд буюу охины биенд шинжилгээ хийж байгаа юм.

Льюльяйльяко (Llullaillaco) галт уулын хонхор далайн төвшинөөс дээш 6739 метрт байх мөсөн давхрагаас олдсон байна. Энэ нь Аргентин ба Чилийн нутаг дэвсгэрт багтдаг. Гурван муми Египетийн «занданшуулсан» мумигээс огт өөр мөсөнд хөлдөөсөн байсан нь ихэд сонирхол татдаг ч хүү ба жижигхэн охины биеийг одоо болтол гүйцэд судлаагүй байгаа юм. Энэ гурван хүүхдийг зэрэг өргөлд өргөсөн үү эсвэл ойролцоо болсон явдалуу хараахан мэдээгүй ч ямартаа хүүхдүүдийн биетэй цуг их хэмжээний алт, мөнгө, хувцас, хүнс тэжээлийн үлдэгдэл, толгойн гоёо, үл мэдэгдэх шувууны цагаан өдийг нямбайлан өрж хамт хийсэн нь байжээ.

Хүүхдүүд ихэд царайлаг байсан нь цэвэр ариун гоо үзэсгэлэнтэй хүмүүсийг сонгодог Инкуудын хүсэлтэй нийцсэн бололтой хэмээжээ. Хохирогч хүүхдүүдийг авчирч хамгийн чанарлаг төмс, эрдэнэ шиш, хатаасан Тэмээн гөрөөсний мах өгдөг байсан ба жилд нэг удаа тахилд өргөл болгон найр наадам хийдэг байсан хэмээж байна.

Share:
124

like

dislike

love

funny

angry

sad

wow