Худалдааны төвд хутгатай этгээд зургаан хүний аминд хүрчээ
Австралийн Сидней хотын нэгэн худалдааны төвд хутгатай этгээд зургаан хүний аминд хүрсэн ноцтой халдлага орон нутгийн цагаар бямба гарагийн 15:00 цагийн орчимд гарчээ.
Австралийн цагдаагийн офицер зургаан хүний аминд хүрсэн этгээдийг зогсоохын тулд буудан хөнөөсөн байна.
Амиа алдсан хүмүүсийн тав нь эмэгтэй, нэг нь эрэгтэй байжээ. Халдлагад өртөж хэд хэдэн хүн гэмтсэний дотор нялх хүүхэд байсан гэж Австралийн цагдаагийн газраас мэдээлэв.
40 настай Джоэл Коши гэгч хүмүүс олноор цугларсан Westfield Bondi Junction цогцолборт хүмүүс рүү урт иртэй хутга барин дайрч эхлэхдээ сандарч балмагдсан байжээ.
Тэр халдлага үйлдэхдээ сэтгэцийн өөрчлөлттэй байсан байж болзошгүй гэж мэдэгдсэн байна.