Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис Монголд ирлээ
Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис Монголд төрийн айлчлал хийхээр ирлээ. Түүнийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаны хүмүүс угтан авлаа. Пап Францисыг маргааш 09.00 цагаас Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авснаар айлчлал албан ёсоор эхлэх юм. Харин өнөөдөр түүний айлчлалыг сурвалжлахаар ирсэн гадаадын 150 орчим хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан бэсрэг наадам Тэрэлжид болно