Үхлийн хор нийлүүлэгч баривчлагджээ

9-р сарын 1, 2023 - 09:01
1 жил өмнө
 0  114
Үхлийн хор нийлүүлэгч баривчлагджээ

Англид 88 иргэн химийн хорт бодис онлайнаар худалдан авч амиа хорлосон нь тогтоогдсон бөгөөд Канадын иргэн Кеннет Лоу амиа хорлоход нь дэмжлэг үзүүлсэн гэх үндэслэлээр баривчлагдаад байна.

Энэ химийн бодисыг 40 гаруй улсын иргэд онлайнаар авсан бөгөөд  АНУ, Канад, Итали, Австрали, Шинэ Зеланд, Английн цагдаагийнхан мөрдлөг явуулж байна.


 

Английн Үндэсний гэмт хэргийн агентлаг тус улсын 272 иргэн Канадын иргэн Кеннет Лоугаас  нэгэн химийн бодисыг сүүлийн хоёр жилийн хугацаанд худалдан авсан бөгөөд  тэдний 88 нь ууж амиа хорлосон болохыг тогтоогоод байна гэж Sky News мэдээллээ.   

57 настай Канадын иргэн Кеннет Лоу химийн хорт бодисыг онлайнаар борлуулдаг байсан бөгөөд өнгөрсөн таван сард Торонтод байхад нь баривчилжээ. 

Энэ химийн бодисын найрлага бүрэн тогтоогдоогүй байгаа бөгөөд одоогоор хэргийн мөрдөн байцаалтын ажил дуусаагүй байгаа аж. Кеннет  Лоу нь Торонтогийн таван одтой Fairmont Royal зочид буудлын тогоочоор ажиллаж байсан, 2020 онд 78,000 фунт стерлингийн өртэй болсон байжээ. 


 

Зарим нэг мэдээллийн хэрэгсэлээр Кеннет Лоу нь жирийн хүнсний хадгалалтыг уртасгадаг бодисын үйлдвэрт ажиллаж байсан гэж мэдээлсэн бөгөөд харин Канадын эмч нар хүнс хадгадалтыг уртасгадаг бодисын хууль эрх зүйн зохицуулалтыг чангатгахыг уриалж эхэлжээ.

Онтариогийн цагдаагийн газраас тухайн химийн бодисыг их хэмжээгээр хэрэглэвэл "хүний биеийн хүчилтөрөгчийг бууруулж, амьсгал боогдуулж, үхэлд хүргэх магадлалтай" гэж дүгнэлт гаргажээ.


Харин Кеннет Лоу өөрийгөө буруутан биш хууль ёсны бүтээгдэхүүн зарсан зөвхөн амиа хорлох зорилгоор бус өөр зорилгоор ашиглаж болно хэмээн мэдэгдээд байгаа юм байна. Кеннет Лоу одоогоор хоригдож байгаа бөгөөд батлан даалтад гарах шүүх хурлаа хүлээж байна. Түүний анхан шатны шүүх хурал 9-р сарын 8-нд товлогджээ. 

Канадын эрүүгийн хуулийн дагуу амиа хорлож нас барахад нь зөвлөгөө өгсөн эсвэл тусалсан тохиолдолд 14 жилийн хорих ял оноодог байна.

Английн иргэн 22 настай Том Парфет 2021 оны 10-р сард энэ бодисыг авч уугаад нас барсан байна.


 

Түүний аав Дэвид ПарфеттBBC Radio 4-ийн "Өнөөдөр" нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө хүү нь амиа хорлохыг дэмждэг нийгэмлэгийн хүмүүстэй онлайнаар танилцсан байсныг дурьдаад эмзэг, шилжилтийн насны залуучуудыг золиослодог интернет сайтуудыг хаах, бусдын амь насыг хохироож таашаал авдаг хүмүүсийг зогсоохын тулд юу хийх вэ? Яагаад  дэлхийн нэг ч улсын цагдаа нар үүний эсрэг ямар нэгэн анхааруулга сэрэмжлүүлэг хийхгүй байгаа юм бэ? Яагаад амиа хорлохыг сурталчилж, элдэв хороор ханган нийлүүлэлт хийж байгаа сайтуудад хуулийн зохицуулалт байхгүй байгаа юм бэ? " хэмээн шүүмжилж, хор зарж буй хүмүүсийг зогсоохын тулд цагдаа, бодлого боловсруулагчид хүчтэй арга хэмжээ авах, эмзэг бүлгийн хүмүүст чиглэсэн онлайн сайтуудыг хуулийн зохицуулалтад оруулахыг уриалжээ.

 

Share:
114

like

dislike

love

funny

angry

sad

wow