Пап Францис манай улсад хийж буй айлчлалын талаар дэлхийн хэвлэлүүд ийн мэдээлэв

9-р сарын 1, 2023 - 11:01
1 жил өмнө
 0  59
 Пап Францис манай улсад хийж буй айлчлалын талаар дэлхийн хэвлэлүүд ийн мэдээлэв

 Пап Францис манай улсад хийж буй айлчлалын талаар дэлхийн хэвлэлүүд ийн мэдээлж байна.

Vaticannews.va (Гэгээн ширээт улс): -Католик шашны тэргүүн, Кардинал Жоржо Маренго "Ромын Пап өөрийн биеэр ирж гэрээ хэлэлцээр хийхээр болсон нь 800 орчин жилийн өмнө харилцаа тогтоосноос хойш анх удаагийнх юм. 2003 онд хоёрдугаар Ион Павел Монголд айлчлах байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас цуцлагдсан. Айлчлалын үеэр орон гэргүй, хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хамгаалах Энэрэл нигүүлслийн өргөөний нээлтэд зочилно".

Teraz.sk (Словак): -Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францисын Монгол Улсад хийх айлчлалын гол зорилго нь католик шашинтнуудтай уулзах гэсэн агуулгатай байна. Мөн айлчлалын дипломат үр дагавар, улс төрийн харилцааны талаар аливаа зүйлийг хөндөөгүй. Айлчлалын хүрээнд шашин хоорондын уулзалт хийнэ. Гэгээн ширээт улс нь ОХУ, БНХАУ-тай зөрчилтэй.

Journal-neo.org (OXУ): -Папын айлчлал нь хоёр талын санааны үндсэн дээр хийгдэж байгаа. Пап Францисын онцлог нь Ази, дорно дахинд анхаарал хандуулж байгаа. Пап Францис ажлаа авснаас хойш Ази, Дорнын хэд хэдэн орноор айлчилсан ба энэ жил Монголд айлчилж буй. Ирэх жил Энэтхэгт айлчлах бол мөн БНАСАУ-д айлчлах сонирхолтой байгаа. Монгол Улс, Гэгээн ширээт улсын харилцаа найман зууны тэртээгээс эхлэлтэй. Барууныхан Монголд шашны байгууллагуудын сүлжээг бий болгох замаар тус улсыг үзэл суртлын хувьд өрнөджүүлэх идэвхтэй, урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Төрийн тэргүүн, Ромын Пап хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх хэтийн төлөвийн талаар ярилцаж, Монгол Улс, Гэгээн ширээт улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцоно. Пап Францис Орос, Украины асуудалд онцгой анхаарал хандуулж уг асуудлаар зуучлахыг удаа дараа санал болгож байсан. Монгол Улс төвийг сахидаг тул барууныхан Пап ламыг өөрсдөдөө ашиглан Монгол Улсыг Украины асуудал дээр барууныхны талд оруулахаар ятгаж болох юм. Пап Францис өөрөө Орос Украины хооронд хэлэлцээр хийхийн чухлыг хэд хэдэн удаа онцолж байсан. Иймд Папын Монгол дахь айлчлалын улс төрийн мессеж нь шашныхаасаа давамгайлах нь гарцаагүй

 Cerkev.cz (Чех): -Пап Францис хамгийн залуу Кардинал Жоржо Мареног Монгол руу томилсон нь Монгол Улсад ихээхэн анхаарал хандуулж байгаагийн илрэл юм. Пап Францис 2022 оны наймдугаар дугаар сард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хүлээн авч уулзсан ба энэ үеэр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр түүнд урилга гардуулсан. Пап Францис дөрөвдүгээр сард Унгар улсаас буцах замдаа Монголд айлчлал хийнэ гэдгээ мэдэгдсэн.

Ceskenoviny.cz (Чех): -Пап Францисын биеийн байдал сүүлийн жилүүдэд хэд хэдэн хагалгаанд орсон ба биеийн байдлаас шалтгаалан тэргэнцэр дээр сууж байгаа. Биеийн байдлаас үл шалтгаалан энэ онд төлөвлөсөн Португал болон Монгол дахь айлчлалаа хэрэгжүүлнэ. Пап Францисыг эмч нар байнга дагаж явдаг.

Arab News (Саудын Арабын Хаант улс): -Пап Францис 2018 оноос хойш Бээжинтэй харилцаа тогтоох чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа ба хамба лам нарын томилгоон дээр 2018 онд тохиролцож өнгөрсөн оны аравдугаар сард тохиролцоог сунгасан. Монгол Улс хамгийн цөөн католик шашинтантай улс. La Recherche Strategique сангийн Монгол хариуцсан мэргэжилтэн Антуани Мэйр "Хоёр том хөрштэйгөө тэнцвэртэй бодлого явуулж буй Монгол Улсад Ватикан болон Бээжингийн хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх боломж харагдахгүй байгаа".

KTO tv (Франц): -Төрийн удирдагчдын урилгыг нааштай хүлээж авдаг Пап лам Зүүн Азийн энэ улсад айлчлах анхны бүрэн эрхт хамба лам юм. KTO суваг болон ktotv.com дээр тус айлчлалыг франц хэлээр шууд сурвалжлах юм. Мөн Монгол, Ватиканы билэг тэмдэг болох өнгийг хослуулсан айлчлалын логог олон нийтэд дэлгэн танилцуулна. 

Centralasia.media (Киргиз): -Кардинал Жоржо Маренго католик шашинтан цөөхөн хүн амтай улсад хийх Папын айлчлалын ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Кардинал Ж.Маренго 2023 оны долоодугаар сарын 27-нд Ром хотноо болсон Lay Center-ийн арга хэмжээний үеэр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Папын зүрх сэтгэл нийт бүх сүм, ялангуяа шашны цөөнхтэй улсад байдаг сүмийг хайрлан ивээдэг” гэж ярьсан Геополитик, Хятад Ватиканы харилцаа, дипломат нөлөөллийн тухай асуултуудаас зайлсхийсэн.

Share:
59

like

dislike

love

funny

angry

sad

wow