Өнөөдөр: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 11-11 төвд ажиллана

Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд энэ сарын 19-өөс 24-нд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харьяа агентлагууд иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч байна.
Өнөөдөр буюу 2024 оны 9 дүгээр сарын 24-нд Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тус төвд ажиллана.






