Есөн аймгийн 15 суманд цагаан зудтай байна
Улсын хэмжээнд нийт нутгийн 70 гаруй хувь цастай, 9 аймгийн 15 суманд цагаан зудын, 13 аймгийн 38 сум цагаан зудархуу байдалтай байна.
Аймаг, сумын аюулгүйн нөөцөөс өвсний 43.2 хувь, тэжээлийн 40 хувийг зарцуулж 14.2 мянган тонн өвс, 6 мянган тонн тэжээлийн үлдэгдэлтэй байна.
Он гарсаар 68.521 толгой мал зүй бусаар хорогджээ. Энэ нь оны эхэнд тоологдсон 71.1 сая малын 0.09 хувийг эзэлж байна. Увс, Архангай, Сүхбаатар, Баян-Өлгий, Завхан аймагт хамгийн их мал хорогджээ.