Хөвсгөл аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

12-р сарын 25, 2024 - 10:44
13 цагийн өмнө
 0  5
Хөвсгөл аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд урд шөнө газар хөдөлжээ. Тодруулбал, тус сумын VI багийн “Сар гэр” гэдэг газар шөнө 01:48:42 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллийг 01:56 цагт ООГХ-ээс онцгой байдлын байгууллагад цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Улаан-Уул сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, багийн Засаг дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай хэлжээ.

Share:
5

like

dislike

love

funny

angry

sad

wow