Дундговь аймгийн хойд зүгт 29 км зайд өнөөдөр буюу 03 сарын 27-ны 12:44:45 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Дундговь аймгийн Өлзийт сумаас баруун хойд зүгт 29 км зайд өнөөдөр буюу 03 сарын 27-ны 12:44:45 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) 45°10'48.0"N 106°10'12.0"E -т уг тохиолдол бүртгэгдлээ гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Газар хөдлөлтийн хүчийг хоёр төрлийн хэлбэрээр хэмждэг. МАГНИТУД: Энэ нь хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмжиж байгаа үзүүлэлт юм. БАЛЛ: Газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг.