Мэйжорын эхний эрхийг Монголын "The MongolZ" баг авлаа

2-р сарын 28, 2024 - 12:36
8 сарын өмнө
 0
Мэйжорын эхний эрхийг Монголын "The MongolZ" баг авлаа

"CS2"-ийн анхны Мэйжор тэмцээн ирэх гуравдугаар сарын 17-31-ний өдрүүдэд Данийн Копенхаген хотноо болно. Нийт 1.25 сая ам.долларын шагналын сантай тус Мэйжорын Ази, Номхон далайн бүсийн сонгон шалгаруулалтын сүүлийн өдөр өнөөдөр/2025.02.28/ болж байна.Шанхай хотод үргэлжилж буй тус тэмцээний эхний Мэйжорын эрхийг Монголын "The MongolZ" баг авлаа.

Тэд дээд хэсгийн финалд Хятадын "Lynn Vision" багийг 2-0 гэсэн харьцаатай төвөггүй буулган авав. Ази, Номхон далайн бүсийн тэргүүн баг "The MongolZ"-ийн тухайд энэхүү сонгон шалгаруулалтын хүрээнд хожигдол байтугай нэг ч мап алдалгүй хүчирхэг өрсөлдөгчдөө буулган авсан.

Удахгүй Монголын өөр нэгэн баг "ATOX Esports" Мэйжорын сүүлийн ганц эрхийн төлөөх тоглолтоо Австралийн "Grayhound" багийн эсрэг хийнэ. Хэрэв хожвол "Lynn Vision"-тай дээд бүсийн финалд тоглоно.

Share:
33

like

dislike

love

funny

angry

sad

wow