Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун сар тохиож байна
2024 оны хоёрдугаар сар хуурай газар, далай тэнгис ер нь дэлхий даяар температурын дээд амжилтуудыг харуулсан, ажиллалтын түүхэнд хамгийн халуун сар болох төлөвтэй байна. Энэ талаар хэд хэдэн эрдэмтэн The Guardian сонинд ярьжээ.
Цаг уурч Максимилиано Эррерагийн хэлснээр энэ сарын эхний хагаст дэлхийн 140 оронд сарын температурын дээд амжилт тогтоогджээ. Тухайлбал, хоёрдугаар сарын 5-11-ний хооронд Өмнөд Африк, Саудын Араб, Тайланд, Индонез, Казахстан, Колумб, Япон, Хойд Солонгос, Мальдив, Белизийн арлуудад ажиглалтын станцууд температурын түүхэн дээд амжилтыг бүртгэжээ.
Мароккод гэхэд л цаг уурын 12 станц + 33,9°C хэмийг бүртгэсэн тохиолдлыг Эррера онцлоод эдгээр үзэгдлүүдийг бүрэн “галзууралт” гэжээ. Өвлийн сарын хувьд энэ нь хамгийн дээд үзүүлэлт төдийгүй долоодугаар сарын ердийн хэмээс 5 °C дээш илүү гарчээ.
Далайн гадаргуу дээр ч өндөр хэм ажиглагдаж байна. Далайн шуургаар мэргэжсэн Майкл Лоури Атлантын далайн ус долоодугаар сарынхаас илүүтэй халуун байна гэв.
Мэргэжилтнүүд энэ ер бусын халуун нь цаг уурын Эль-Ниньо гэсэн үзэгдэлтэй холбоотой хэмээн тайлбарлаж буй.