Чеченийн Засгийн газрын тэргүүн охиноо ерөнхий сайдын орлогчоор томилжээ

10-р сарын 4, 2023 - 15:14
1 жил өмнө
 0  20
Чеченийн Засгийн газрын тэргүүн охиноо ерөнхий сайдын орлогчоор томилжээ

Чеченийн Засгийн газрын тэргүүн Муслим Хучиев Соёлын дэд сайд 24 настай Айшат Кадыроваг өөрийн нийгмийн асуудал эрхэлсэн орлогчоор томилох санал хүргүүлжээ.

"Би Хуиевын саналыг дэмжиж байна. Айшат Кадырова бүс нутгийн соёлын хамтын ажиллагааг сайжруулахад хүчин чармайлт гаргах туршлага хуримтлуулсан” хэмээн Рамзан Кадыров өөрийн Телеграм хуудсанд бичжээ.

Айшат Кадырова “Фирлоус” нэртэй загварын урлантай. Түүний загварууд 2020 оны Парисын загварын долоо хоногт оролцсоны дараа Кадыров охиноо “Чечень улсын төлөө” медалиар шагнаж байсан юм.  

Share:
20

like

dislike

love

funny

angry

sad

wow