А.АРИУНЗАЯА: ХАМГИЙН ШИЛДЭГ ГЭСЭН ХҮМҮҮСЭЭ ФРОНТ РУУ ЯВУУЛЛАА

10-р сарын 4, 2023 - 16:34
1 жил өмнө
 0  57
А.АРИУНЗАЯА: ХАМГИЙН ШИЛДЭГ ГЭСЭН ХҮМҮҮСЭЭ ФРОНТ РУУ ЯВУУЛЛАА

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж,шийдвэрээ танилцууллаа.

Хуралдаанаар:  Нийслэлийн Засаг даргаар Х.Нямбаатар, ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаяр, МУ-ын сайд Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар Б.Дэлгэрсайханыг томилохыг тус тус дэмжиж, улстөрийн шийдвэр гаргажээ.  Хотын даргыг НИТХ-аар нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад хүргүүлснээр батламжилна. Үргэлжлүүлэн нийслэл дээр процесс явагдана.


Хоёр сайдын хувьд Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. Дараагаар нь УИХ-ын чуулганд танилцуулж, шийдвэрлэнэ. Хамгийн шилдэг гэсэн хүмүүсээ фронт руу явуулж байгаа. Х.Нямбаатарын хувьд УИХ-ын гишүүн, сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Энэ нь хувь хүний хувьд улстөрийн шийдвэр гаргасан гэсэн үг.  Одоо илүү эрсдэлтэй, хариуцлагатай албан тушаалд очиж байна. Өөрөө хүссэн гэхээсээ илүүтэйгээр улстөрийн даалгавар авч байгаа. Тэрбээр маш олон захиасуудыг авч, хот дээр үүссэн нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэхээр болсон. 


 Х.Нямбаатар БЭТ-ээр томилогдсон асуудал ерөөсөө биш. Хяналт, шалгалтуудыг явуулж, улстөрийн бодлого явуулах тал дээр анхаарна. Засгийн газар дээр БЭТ томилох асуудал яригдаагүй.

Share:
57

like

dislike

love

funny

angry

sad

wow