“Titanic” киноны хайр сэтгэлтэй хосуудын хагцлын мөчийг харуулдаг хаалга $718,750 хүрчээ
“Titanic” киноны зураг авалтад ашигласан модон хаалгыг дуудлагаар үнэ хаялцуулан зарахад нэг хүн $718,750-аар худалдаж авчээ.
Киноны гол дүр Роуз (жүжигчин Кэйт Уинслет) хөлгийг живэх үед энэ хаалган дээр хөвж амьд үлддэг. Киног гарсан цагаас хойш үзэгчдийн дунд хаалга Роузын дурлалт залуу Жэйкийг (жүжигчин Леонардо Ди Каприо) бас багтаах боломжтой байсан эсэх талаар маргаан үргэлжилсэн юм. Бүсгүйгээ хаалган дээр хөвүүлж амьд үлдээсэн Жэйк далайн хүйтэн усанд живж амиа алддаг. Дуудлага худалдааны танилцуулгад хаалгыг “үзэгч фэнүүдийн дунд томоохон маргаан дэгдээсэн эд” гэж тодорхойлжээ.
“Planet Hollywood” ресторан, амралтын газрын сүлжээ өчигдөр өөрийн өмчлөлд байсан кинонуудын эд зүйлсийг дуудлага худалдаагаар зарсан юм.
2012 онд киноны найруулагч Жэймс Камерон үзэгчдээс энэ үзэгдэлтэй холбоотой Роузыг “амиа хичээгч”, Жэйкийг “тэнэг” гэж шүүмжилсэн захидал олныг хүлээж авч байснаа ярьсан байдаг. Үзэгчдийн ихэнх нь хаалга гэж андуурдаг энэ ханын модон хавтанг 1912 онд живсэн Титаник хөлгийн үлдэгдэл эд зүйлсээс санаа авч кинонд ашигласан байна.