Талийгаачдын чандраас үнэт металл ялган авч борлуулж байна

9-р сарын 27, 2024 - 08:30
25 өдрийн өмнө
 0
Талийгаачдын чандраас үнэт металл ялган авч борлуулж байна

Японы зарим хотод нас барагсдын чандрын үлдэгдлээс гаргаж авсан үнэт металлыг худалдаж байгаа тухай Nikkei сонин  мэдээлсэн байна. Японд жил бүр 1.5 сая хүнийг чандарладаг бөгөөд шарил чандарлах газруудын 97 хувь нь улсын мэдлийнх байдаг аж.  Шарил чандарласны дараа ясны үлдэгдлийг өөд болоочийн гэр бүл авч нутаглуулдаг бол шатсан үнсийг хэн өмчлөх талаар хуульд тодорхой заагаагүй байдаг гэнэ.


Мөн чандрын үнсэнд шүд ломбодоход хэрэглэдэг алт, палладий болон ясан суулгацын титан зэрэг үнэт металлууд тодорхой хэмжээгээр агуулагддаг ажээ.

Nikkei сониноос 7 дугаар сард хийсэн судалгаагаар Японы 88 томоохон хотын 42 нь нас барагсдын чандрын үлдэгдлээс үнэт металл ялган авч худалдаалдаг болохыг тогтоожээ. Тэдгээр хотын 45 хувь нь ийм үйл хийдгээ оршин суугчдад мэдэгдсэн байна. 2023 он хүртэл хотууд үүнээс 6.49 тэрбум иен (ойролцоогоор 45 сая доллар)ий ашиг олж байсан бол өнгөрсөн онд борлуулалтын орлого 2019 оны орлогоос гурав дахин нэмэгджээ. Ялангуяа Киото хот 2023 онд 303 сая иен буюу 21 сая орчим доллар чандраас олжээ. 


Share:
86

like

dislike

love

funny

angry

sad

wow