Cаатуулах байранд амь насаа алдсан эрэгтэйг амиа хорлосон гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ
2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр буюу ням гарагийн 14-15 цагийн үед Ховд аймгийн Цагдаагийн газрын саатуулах байранд 30-40 орчим насны эрэгтэй өөрийгөө боомилж нас барсан хэрэг гарсан аж. Урдьчилсан байдлаар өөрийгөө боомилж амиа алдсан гэж дүгнэжээ.
Хэргийн талаар эх сурвалжаас тодруулахад "Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" хэмээсэн юм.