''The MongolZ''-ийн хувьд байдал бишдсэн. Одоо дахиад ганцхан ялагдахад л тэмцээнээ өндөрлүүлнэ

4-р сарын 8, 2025 - 07:21
6 цагийн өмнө
 0  44
''The MongolZ''-ийн хувьд байдал бишдсэн. Одоо дахиад ганцхан ялагдахад л тэмцээнээ өндөрлүүлнэ

Цахим спортын "CS2" төрлийн "PGL Bucharest" тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр Монголын "The MongolZ" баг хоёр дахь тоглолтоо хийлээ. Тэдний энэ удаагийн өрсөлдөгч нь польш тоглогчидтой, Португалын "Apogee" баг байв.


Мэргэжлийн түвшинд топ тэмцээнд оролцсон туршлага багатай, залуу багийн тухайд өнөөдрийн гол шуугианыг тарьжээ. Тэд "The MongolZ"-ийг 2-0 гэсэн харьцаатай хожиж, багийнхаа түүхэн дэх хамгийн том ялалтыг байгуулсан аж.

Тоглолт эхлээд "Ancient" дээр болоход Португалын баг 13-8 гэсэн харьцаатай хожжээ. "The MongolZ"-ийг "Ancient" дээр хожно гэдэг баргийн багаас гардаггүй амжилт. Дараа нь "Nuke" дээр тоглоход 13-11 гэсэн харьцаатай дахин ялав. Эдгээр тоглолтууд "Apogee" багаас "jcobbb" тун сайн тоглож, хувь тоглогчийн үзүүлэлтээрээ бүх тамирчдыг тэргүүлсэн.


"The MongolZ"-ийн хувьд байдал бишдсэн. Тэд  Францын "3DMAX" багт хожигдсон бол өчигдөр дахин ялагдал амслаа. Одоо дахиад ганцхан ялагдахад л тэмцээнээ өндөрлүүлэх юм.

Share:
44

like

dislike

love

funny

angry

sad

wow