35 хүртэлх насны иргэдийг ипотекийн зээлд шуурхай хамруулна

1-р сарын 10, 2025 - 10:11
8 цагийн өмнө
 0  8
35 хүртэлх насны иргэдийг ипотекийн зээлд шуурхай хамруулна

2023 онд орон нутагт 705 иргэнд ипотекийн зээл олгож байсан бол 2024 онд 3896 иргэнд 386 орчим тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Орхон, Дархан-Уул, Баянхонгор, Өвөрхангай, Дорнод зэрэг аймгуудад хамгийн  их зээл олгожээ.


УИХ-ын чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны дөрөвдүгээр сард  баталсан. Ингэснээр хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд нэмснээр өнгөрсөн онд зээл олголт 50 гаруй хувиар нэмэгдсэн. Энэ онд мөн ипотекийн зээлд 1.2 их наяд орчим төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн. Ингэхдээ залуу гэр бүлийг дэмжих үүднээс 35 хүртэлх насны залуучуудыг дараалалгүй ипотекийн зээлд хамруулахаар төлөвлөжээ. Мөн амины орон сууц барих гэж байгаа иргэдийг ипотекийн зээлд хармуулахаар болжээ.


Share:
8

like

dislike

love

funny

angry

sad

wow