Туулын хурдны замын тендерийг дөрөвдүгээр сарын 1 хүртэл хойшлуулав

Улаанбаатар хотын зүүнээс баруун чигийн хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх Туулын хурдны замын тендерийг өнөөдөр нээнэ хэмээн Хотын дарга мэдээлсэн. Гэвч эл тендер дөрөвдүгээр сарын 1-н хүртэл хойшилжээ.
Туулын хурдны зам 33 км урт, зургаан эгнээ уг зам ашиглалтад орсноор 2027 онд Улаанбаатар хотын замын түгжрэл 13.5 хувиар буурах тооцооллыг хийжээ.
Эл замыг 24 сарын дотор ашиглалтад оруулахаа хотын удирдлагууд мэдэгдсэн нийт төсөвт өртөг нь 1.9 их наяд төгрөг байх бол энэ оны санхүүжилт нь 538.6 тэрбум төгрөг байх аж.






