Малчид малын бэлчээрээс болж маргалдаж нэгнээ хутгалжээ
Дорнод аймгийн цагдаагийн газарт өчигдөр малын бэлчээрээс болж маргалдаж нэгнээ хутгалсан гэх дуудлага, мэдээлэл иржээ. Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна. Тодруулбал, тус аймагт оршин суух 32 настай иргэн У-г зүс таних 30 настай иргэн О нь үл ялих маргаанаас болж нуруу тус газарт нь хутгалж гэмтээжээ. Хормын төдий уур бухимдлаа барьж дийлээгүйн улмаас хожмын амьдралдаа хар толбо бүү үлдээгээрэй.