"Бэлтэс мөрөн"-ий удирдлагуудыг цагдан хорьжээ

5-р сарын 2, 2024 - 08:45
8 сарын өмнө
 0  21
"Бэлтэс мөрөн"-ий удирдлагуудыг цагдан хорьжээ

 “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны тавдугаар сарын 27-ны өдөр хүртэл хойшлуулсан байна. Мөн “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдлага зэрэг нэр бүхий есөн яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон билээ. Ташрамд дурьдахад, "Бэлтэс мөрөн" ХХК-ийг аав С.Ганбаатар, ээж Р.Бузмаа, охин Г.Нямдэлгэр нар хамтран байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан юм.

Share:
21

like

dislike

love

funny

angry

sad

wow