Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаярыг хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд цагдан хорьжээ

11-р сарын 1, 2023 - 09:03
1 жил өмнө
 0  96
Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаярыг хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд  цагдан хорьжээ

УИХ-ын гишүүн асан, Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаярыг хуулийнхан урьд шөнө цагдан хорьжээ. Түүнийг авилга авсан байж болзошгүй нөхцөл байдлын улмаас ийн баривчилсан байна.

Хойшлуулшгүй ажиллагаагаар 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна. Тэрбээр 2005-2007 онд Улаанбаатар хотын захирагчаар, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм.Түүнийг  нийслэлийн Засаг дарга, Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, 605 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр 2014 онд ял эдэлж байв.

 

.

Share:
96

like

dislike

love

funny

angry

sad

wow