УИХ-ын гишүүн Э. Батшугар фэйсбүүкт 30535 ам.доллар буюу 103 сая төгрөг "бүүст"-эд зарцуулжээ
УИХ-ын гишүүн Энхбаярын Батшугар 30 гаруйхан насандаа аавын буянаар гишүүн болоод авсан. Багаасаа гадаадад суралцсан Э.Батшугар монгол хэлнээ маруухан. Үг ярианы баялаг муу гэж шүүмжлүүлэх нь элбэг. Гэхдээ түүний ярьж буй, хэлж буй нь яах аргагүй боловсролтой, залуу хүний эрч мэдэрэгддэг гэж магтах хүн ч бий. Цахимд идэвхтэй тэрбээр фэйсбүүкт 30535 ам.доллар буюу 103 сая төгрөг "бүүст"-эд зарцуулжээ.