Хэнтий, Дорнодод гарсан ой, хээрийн түймрийг унтраажээ

5-р сарын 2, 2024 - 08:55
8 сарын өмнө
 0  18
Хэнтий, Дорнодод гарсан ой, хээрийн  түймрийг унтраажээ

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Бэрхийн давааны-Ар” гэдэг газар дөрөвдүгээр сарын 30-нд  ойн гал түймэр гарсан дуудлага бүртгэгджээ. Тус аймгийн

  • Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар,
  • Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбар,
  • Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан,
  • Дадал сум дахь “Онон-Балж” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд хамтран ажиллаж, тавдугаар сарын 01-ний 20:00 цагт унтраажээ.

Харин Дорнод аймгийн  Матад сумын   Буян-Өндөр багийн “Бадам-Иш”  гэдэг газар тавдугаар сарын 01-ний 18:00 цагт хээрийн гал  түймэр гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд ажиллаж, тавдугаар сарын 02-ны өдрийн 00:08 цагт унтраасан байна.

Дээрх хоёр түймэрт урьдчилсан байдлаар 38.430 га орчим талбай өртөж шатсан байна.

Share:
18

like

dislike

love

funny

angry

sad

wow