Арканзас, Мэн муж улсуудын сунгааг Д.Трамп тэргүүлж байна

3-р сарын 6, 2024 - 12:16
10 сарын өмнө
 0  16
Арканзас, Мэн муж улсуудын сунгааг Д.Трамп тэргүүлж  байна

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Арканзас, Мэн муж улсуудад болсон Бүгд найрамдах намын анхан шатны сонгуульд тэргүүлж байна.


Арканзаст санал хуудсын 6 хувийг тоолж дууссаны дараах байдлаар Д.Трамп 74.8 хувийн санал аваад байгаа бол АНУ-ыг төлөөлөн НҮБ-д Байнгын төлөөлөгчөөр сууж асан Никки Хейлиг 20 хувь нь дэмжсэн байна. Мэн муж улсад саналын хуудсын 26 хувийг тоолоод байгаа бөгөөд Д.Трамп сонгогчдын 69.8 хувь, Н.Хейли 25.5 хувийн дэмжлэгийг тус тус авчээ. Д.Трамп мөн Алабама, Виржиния, Массачусетс, Оклахома, Хойд Каролина, Теннеси, Техас муж улсуудад ялж байна. 15 муж улс, нэг нутаг дэвсгэрт нэгэн зэрэг болдог “супер мягмар гаргийн” сунгаа Америкт өчигдөр боллоо. Энэ өдөр ирэх 11 дүгээр сарын 5-нд болох БНН, Ардчилсан намын их хурлын үеэр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжих төлөөлөгчдийг сонгодог. 


БНН-аас ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшихээр өрсөлдөж байгаа Д.Трамп, Н.Хейли нар “супер мягмар гарагийн  анхан шатны сонгуулийн” сунгаагаар 2429 төлөөлөгчийн 865-ынх нь дэмлэгийг авахын төлөө өрсөлдөж байна.

Share:
16

like

dislike

love

funny

angry

sad

wow