Өмнөд Хятадын тэнгист БНХАУ-ын болон Филиппин улсын усан онгоц мөргөлджээ

10-р сарын 25, 2023 - 11:06
12 сарын өмнө
 0
Өмнөд Хятадын тэнгист БНХАУ-ын болон Филиппин улсын усан онгоц мөргөлджээ

Хятадын тэнгист Хятадын эргийн харуулын онгоц Филиппиний хангамжийн усан онгоцыг мөргөсөн хэрэг гарсан байна. Ерөнхийдөө байнгын газар нутгийн маргаантай байдаг энэ тэнгист анх удаа усан онгоцнууд нэг нэгнээ мөргөж байгаа нь маргаан нэлээд хурцдаж байгааг харуулж байна гэж олон улсын ажиглагчид үзэж байна. Филиппин болон тэдний холбоотон АНУ энэ хэргийг Хятадын талаас албаар үйлдсэн, олон улсын дэг журмыг зөрчсөн үйлдэл гэж харж байгаагаа илэрхийлсэн бол Хятадын талаас тэнгис далайн өөрийн мэдлийн бүсэд аюулгүй байдлаа хамгаалж байсан гэсэн тайлбар өгсөн байна.


Энэ хэрэг Өмнөд Хятадын тэнгисийн дунд орших Филиппиний мэдлийн бүсэд хамаардаг Second Thomas Shoal гэх гүехэн устай шүрэн арлын ойролцоо болсон байна. Яг энэ шүрэн арлын ойролцоо Дэлхийн 2-р дайны үед аялж байсан Филиппиний Сиера Мадре гэх байлдааны хөлөг онгоцны үлдэгдэл оршдог. Энэ онгоцыг Филиппин Өмнөд Хятадын тэнгис дэх өөрийн харьяаны усыг харж хамгаалах зорилгоор цэргийн бааз суурь болгон ашигладаг байна. Уг цэргийн бааз руугаа хангамж нийлүүлэхээр явж байсан усан онгоцыг Хятадын эргийн харуулын онгоц мөргөсөн гэж Манилагийн зүгээс тайлбарлаж байгаа юм. Манилагийн зүгээс Даваа гарагт Хятадын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдыг дуудаж уулзан, олон улсын хуулиар Филиппиний мэдлийн гэж тогтоож өгсөн тэнгисийн усанд хангамжийн хөлөг онгоцыг нь мөргөж, заналхийлсэн хэрэгт туйлын тааламжгүй байгаагаа илэрхийлсэн байна.


 Үүний хариуд Хятадын гадаад хэргийн яамнаас Филиппиний хангамжийн усан онгоц Өмнөд Хятадын тэнгис дэх өөрийн мэдлийн хэсгээс давж, Хятадын мэдлийн Рэн Ай Жяо бүсэд нэвтэрсэн тул эргийн харуул аюулгүй байдлыг сахих үүднээс хариу арга хэмжээ авсан гэсэн тайлбарыг өгсөн юм. Өмнөд Хятадын тэнгис дэх маргаант асуудал дан ганц энэ хэргээр илэрч байгаа биш юм. Өнгөрсөн 8-р сард Хятадын эргийн харуулын хоёр онгоц Филиппиний хангамжийн онгоцыг бүслэхийг оролдсон хэрэг гарсан.

Share:
45

like

dislike

love

funny

angry

sad

wow