Антарктидад мөс хайлснаас болж оцон шувууны 10 мянга гаруй дэгдээхий үхжээ

8-р сарын 25, 2023 - 17:48
1 жил өмнө
 0  49
Антарктидад  мөс хайлснаас  болж оцон шувууны 10 мянга гаруй дэгдээхий үхжээ

Антарктидад Император оцон шувууны 10 мянга дэгдээхий эндсэнийг саяхны судалгаагаар тооцоолжээ. Тэд бүрэн өдөлж сөд нь ус нэвтрүүлдэггүй болсны дараа далай руу орох цаг нь ирдэг ч мөс хайлснаар цагаасаа эрт ус руу орж, энэ нь үхэх шалтгаан болсон бололтой. Бяцхан дэгдээхийнүүд живж эсвэл хөлдөж үхсэн байх магадлалтай гэжээ. Энэ үйл явдал 2022 оны сүүлээр тус тивийн баруун хэсэгт Беллинсгаузены тэнгисийн эрэгт болсон байна.  Үүнийг хиймэл дагуулын тусламжтайгаар тэмдэглэн буулгажээ.  

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр уур амьсгалын өөрчлөлт болж далайн мөс хайлж байгаа тул Император оцон шувууны сүргийн 90 гаруй хувь нь энэ зууны эцэс гэхэд устаж үгүй болно гэж таамаглаж байна.

Share:
49

like

dislike

love

funny

angry

sad

wow