Японы төв хэсэгт 7.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Шинэ оны эхний өдөр Японы төв хэсэгт 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, тус улсын баруун эрэгт цунами үүсэхийг анхаарууллаа. Япон тэнгисийн эрэг дагуу 1.2 метр өндөр давалгаа үүссэн бөгөөд Ишикава, Ниигата, Тояама Ямагата мужуудын эргийн бүс нутгийг яаралтай орхин гарахыг иргэдэд уриалав. Түүнчлэн Японы тэнгисийн эрэг дагуу Хоккайдогаас Нагасаки хүртэл 3 метр хүртэл цунами үүсэхийг анхааруулж байна.Ишикава мужийн Ното хотын орчим нийтдээ долоон удаа газар хөдлөлт болсон бол 16:00 цагийн байдлаар Япон даяар 11 газар хөдлөлт бүртгэгджээ. Цунамигийн түгшүүр зарлан иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна.