Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд тохиолдсон гамшиг ослын улмаас ₮5 тэрбумын хохирол учирчээ
Нийслэлийн хэмжээнд 2023 он гарсаар эхний найман сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын нийт 1,480 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Тус дуудлага мэдээллээс гал түймрийн 1,091, эрэн хайх, аврах ажиллагааны 389 удаагийн дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажилласан байна. Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид 1,626 иргэний аюулгүй байдлыг хангаж, 235.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг аварчээ.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 58 иргэний амь эрстэж, 33 иргэн гэмтэж бэртэн, түлэгдэж, 5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.