Хамасын удирдагчийн гурван хүү амиа алджээ

4-р сарын 11, 2024 - 10:18
2 жил өмнө
 0  101
Хамасын удирдагчийн гурван хүү амиа алджээ

Израилын арми  Газын зурвасын хойд хэсэгт довтолж, Хамас бүлэглэлийн удирдагч болох Исмаил Хание гурван хүү нь амь үрэгдсэн талаар лхагва гарагт мэдээллээ.


Дайн эхэлснээс хойш түүний гэр бүл, хамаатны 60 орчим хүн амь үрэгдсэн хэмээгээд Израилын арми Хамасын удирдагчдын гэр бүлд халдсан бол яав ч бууж өгөхгүй гэж Исмаил Хание хэлжээ. Израилын арми Ханиегийн гурван хүүг “Газын зурвасын төв хэсэгт террорист ажиллагаа явуулах гэж байсан Хамас бүлэглэлийн цэргийнхэн” гэж үзсэн тул онилсон гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Гуван хүүгээс  нь гадна дөрвөн ач хүүхэд нь амь үрэгдсэн гэж мэдээлж байгаа ч Израилын армиас ач хүүхдүүдийнх нь талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байгаа юм байна. 


Тэрбээр ярилцлага өгөхдөө  "Миний хүүхдүүдийн цус палестинчуудын цуснаас үнэ цэнтэй биш. Амиа алдсан палестинчууд бүгд миний хүүхдүүд" гэж хэлжээ. 

Share:
101

like

dislike

love

funny

angry

sad

wow